Saturday, January 3, 2009

Бодоод үз дээ

Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.
Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.
Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хирнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.
Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй, урт өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн уудам хурдны замтай ч явцуу нарийн үзэл бодолтой, их үрж, бага бүтээж; худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.
Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хирнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй, гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хирнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй, атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна.
Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хирнээ түүнийгээ биелүүлдэггүй, яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж, мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, чанарт биш, тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ. 
Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж,
зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, хоёр орлоготой ч салах нь их, гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгшсэн болжээ.
Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм.
 Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.
Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.
Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. 
Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.
Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. 
Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.
Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая. 
Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.
Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй.
Хэрэв та энэ линкийг дотны хүмүүстээ явуулах ч завгүй байгаа бол, хэрэв “Аль нэг өдөр” явуулчихна даа гэж бодож байгаа бол… Таны бодоод байгаа “аль нэг өдөр” та байхгүй болчихсон байвал яана аа … гэж нэг бодож үзээрэй.  

Sunday, December 28, 2008

Бюрократ тогтолцоо


                                          Бюрократ тогтолцоо

“Бюрократ гэдэг үг маань өөрөө ямар утга гаралтай үг юм бол?” гэсэн асуултаас эхлье. Бюрократ гэдэг үг бюро гэдэг Францаас Герман хэлнээ зээлдэгдсэнажлын ширээ, оффис гэсэн үг бөгөөд Монголоор “түшмэл ёсон” хэмээнорчуулдаг аж.


Бюрократ тогтолцоо


Түүхээс үзэхэд Бюрократ тогтолцоог анхлан судласан хүн бол Германы социологч, эрдэмтэн Макс Вевер юм. Түүний тодорхойлсоноор бюрократизм

бол ширээний араас удирдан жолоодох арга ухаан ажээ. Бюрократ тогтолцоо

үүсэн бий болсоноор барууны улс оронд хөгжил маш эрчимтэй явагдсан бөгөөд энэ тогтолцоог төрд суурилуулсанаар төрийн захиргаа хөгжиж

захиргааны мэргэшсэн албан хаагчид төрөн, үйлчилгээг хүргэж иржээ.Ардчилсан нийгэмд бюрократ тогтолцоо нь харш тогтолцоо юм.

Учир нь бюрократ тогтолцоо нь зэрэг дэвийн ялгаа мөн захиран тушаах ёс үйлчилдэг харин Ардчилсан үзэлд хүн бүр тэгш байх хүний эрх, эрх чөлөөтэй байхад чиглэдэг. Ардчилсан үзэлд хүн чухал байдаг бол бюрократ

тогтолцоонд дүрэм журам чухал байдаг. Ардчилсан нийгэмд төр бюрократ системээр ажилллаж байх юм бол төр данхайрч, монополь болж зах зээлд өрсөлдөөн бий болохгүй бөгөөд хөгжил удаарширч, төрийн байгууллагууд удаан , хүнд сурталтай болдог.

Бюрократ систем нь зах зээлийн нийгэмд харшлах зүйл учираас шинэ нийгэм шинэ иргэн болохын тулд бид бюрократ системийг үгүй хийж хүмүүсийн сэтгэхүйд өөрчлөлт хийх хэрэгтэй болоод байна.

Tuesday, December 16, 2008

Чаг чаг

Хуурамч 20000-тын дэвсгэрт хийжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, программист хоёр залуу хуурамч 20000-тын дэвсгэрт хийснээ хүлээсэн байна. Тэд банкинд мөнгөө солиулах гэж байгаад баригдсан бололтой. Тэд 14 хоногт нэлээд хэдэн хуурамч дэвсгэрт үйлдвэрлэсэн бөгөөд үүнийгээ туршилт хийж байсан юм хэмээн мэдүүлсэн байна. Тиймээс цагдаагийнхан сэжигтэй байж болох 20000-тын дэвсгэрт байвал холбогдох газарт хандахыг анхааруулж байна.

Sunday, December 14, 2008

Чаг чаг

Сонгуулиас ч хэцүү сонголтын дүн хэрхэх вэ?

“Нам дагаж байж дээшээ дэвшинэ” гэдэг хэт хялбар төсөөлөл хэдэн арваны өмнөөс монголчуудын тархинд гүн бат шингэжээ. Цагаан морин жилийн хувьсгал энэ үзэл баримтлалыг онолын хувьд үгүйсгэж чадсан ч үндсийг суга татаж чадсангүй.

Монголын хvн ам хоёр сая 562.4 мянга гэсэн статистик бий. Эдгээрийн хэд маань өөрийн цайзаа босгож чадсан бол. Хариулт олохын тулд бидний тал хувь нь ядуу гэсэн бас нэг тоог баримтаар түшье. Энгийнээр хэлэхэд үүнийг бичигч би хийгээд уншигч та бид хоёрын аль нэг нь ядуу болж таарч байна. Гэхдээ логикоор нь бодвол та эргэлзэх нь гарцаагүй. Тиймээс л энэ тоо статистикчдад бодит болохоос амьдралд холуур тоо гэдгийг эхэнд сануулахад илүүдэхгүй биз. Үүнийг зээл тусламжийн бараа хийгээд нийгмийн халамжийн үйлчилгээг өөрийн дэмжигчид буюу намын гишүүдэд хүргэх гэсэн тоо гэвэл үнэндээ бодитой. Ардчилсан хүчнийг дэмждэг болоод ядуу бол үүнийг та сайн мэдэх биз. Танд өгөөгүй хэрнээ хөрш айлын чинь баян Дулмаа, Дондог, өөр хэн ч билээ, түүнд будаа, гурил өгөөд байгаа биз. Та өөрийг нь дэмжихгүй болохоор тэдний тэмдэглэлд та цэнхрээр бичигдсэн. Харин Дондог, Дулмаа нар ах намын дэмжигч, гишүүн учраас улаанаар бичигдсэн болохоор тэр. МАХН орон нутагт хөл сайтайдаа ч биш. Зээл тусламжийг иймэрхүү байдлаар тараадаг болохоороо орон нутагт хүчирхэг байдаг.

Нөгөөтэйгүүр 128 мянга гэсэн төрийн албан хаагчийн тоо бий. Ноёнтой сөргөлдвөл хормойгүй хойно хүсэвч, эс хүсэвч ажилтай үлдэхийн тулд тэр үзэл бодол, энэ тэрээ хойш тавиад нэг л намыг дугуйлдаг. Хүнийг хэлэлтгүй би ч тэгэх байсан байх л даа. Өнөөдрийн нөхцөл байдал төрийг хэн барихаас илүү төрийн албан хаагч байх нь чухал. Тиймийн тулд үзэл бодлыг хаалттай ертөнцөд байх зайлшгүй шаардлагатай. Ингэж гэмээнэ дээшээ дэвшинэ.

Уг нь бол төрийн бүх шатны албан хаагч өөр өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй байж, төрийн албанд шударгаар ажиллахаа илэрхийлж тангараг өргөдөг билээ. Харамсалтай мөнөөх дарангуйлагч, аминч үзлийн дэргэд энэ бол ёс төдий зүйл. Тиймээс ч төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү намжсан нь гайхаад байхаар зүйл биш.

Эрхэм төрийн түшээд, өндөрлөгүүд сайн засаглал, хариуцлагатай төр, төрийн сайн албан хаагчдын тухай гээд олон юм бурдаг ч ёс зүйн талаар тавих шаардлагыг орхигдуулдаг. Санамсаргүй гэхээсээ илүүтэй санаатайгаар ийн аяглахыг тайлбарлах хэрэггүй. Хэрэв түүнийг батлачихаад зайлшгүй мөрдүүлэх ёстой гэж зүтгэвэл өөрсдөө хэнийг үзэл, бодлоор нь боомилох юм бэ. Тэгээд яаж сонгогдох вэ гэж. Хэнийг ашиглах бол оо. Хариулт нь тодорхой шүү дээ, хэнийг ч биш.

Үүнийг батлах хууль ердөө 18 хоногийн дараа хэрэгжих гэж байна. Төрийн албаны тухай хууль. Хуульд, төрийн албан хаагч намын гишүүнчлэлээс татгалзаж, албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд улс төрийн нам, хөдөлгөөний ажиллагаанд оролцох эрхгүй байхаар тусгачихсан. Тиймээс мөнөөх 128 мянган төрийн албан хаагчаас 125 мянга нь намаасаа эсвэл ажлаа татгалзах зайлшгүй шаардлага гарна. Азаар улс төрийн албан тушаалтай гурван мянга орчим нь энэ сонголтыг хийхгүй. Юу сайхан дур сайхан болохоор өөрийн сонголт мэднэ. Ажилгүй, эсвэл намгүй.  

Төрийн албан хаагчид энэ хоёр хувилбарын эхнийхийг ихэнхдээ сонгочихож. Үүнийг өнгөрсөн орон нутгийн сонгууль харуулна. Нийслэлийн МАХН-ын лидерүүдийн олонх нь энэ шалтгаанаас болоод албан тушаалтайгаа үлдэхийн тулд орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзсан. Харин албан тушаалаасаа татгалзаж намаа сонгосон НИТХ-д сонгогдсон Төрийн өмчийн хорооны дарга М.Ганбаатар ажлаа өгсөн. Дээр нь нийслэлийн Засаг даргын сангийн хэлтсийн дарга Д.Ганболд ажлаа өгөөд байгаа. Харин УБТЗ-ын дарга В.Отгондэмбэрэлийн хувьд компанийн статустай учраас албан тушаалаа өгөх шаардлагагүй. Мөн нийслэлийн Захирагчийн ажлын албаны хот тохижилтын газрын дарга Ц.Болд, НИТХ-ын МАХН-ын бүлгийн дарга Б.Пүрэвжав, Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарын байгууллага улсын үйлдвэрийн статустай учраас албан тушаалаасаа түдгэлзэх шаардлагагүй аж. Харин нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Татварын газрын дарга, Өмчийн харилцааны газрын даргууд зөөлөн суудлаасаа ховхорохгүйн тулд намаас татгазахаар шийдсэн гэнэ.

Намын албан тушаал, ажлын байр тоотой болохоор бага, дунд албан тушаалтнууд ч энэ л хувилбарыг сонгожээ. УИХ-ын сонгуулийн өмнөхөн намын батлах авч байсан төрийн албан хаагчид ч зургаахан сар намын гишүүн байсны эцэст харамсалтайгаар баяртай гэж намдаа хэлэхээр шийдэж ирэх оныг хүлээж буй сурагтай. Олзуурхан хүлээж өргөдлөө хэзээний биччихсэн хүмүүс ч цөөнгүй буй аж. Тэднээс гадна намаасаа салвал ажлаас халах болов уу, нам дагахгүй карьер минь дуусах болов уу  гэсэн айдаст автсан цөөнх бас бий аж. Тэд алинд нь саналаа өгөхөө ч мэдэхгүй бэрхээс бэрхэд унажээ. Сонгуулиас ялгаатай нь тэдний сонголт илээр явагдана.

Эндээс төрийн албан хаагчид дурандаа улс төрждөггүй, дарамтаас залхсандаа, ажлын байртай байх гэсэндээ “намнистуудын” гар хөл болж байж гэсэн ганц дүгнэлтийг хийж болно. Он гарснаар эхний долоо хоногт тэд намдаа түдгэлзэх өргөдлөө өгнө. Эсвэл ажлаасаа халагдана. Алийг нь я сонгосон ч бай сонгууль болохоор цалингүй сурталчилгаанд нойр, хоолгүй зүтгэх төрийн албан хаагчдын зовлон хөнгөрөх нь.

МАХН-ынхан хамран доороосоо алдаад баталчихсан энэ хууль эргээд өөрсдийг нь ийм байдалд хүргэнэ гэж төсөөлөөгүй байсан тухайгаа өдгөө халаглаж буй ч оройтож дээ, хөөрхий. Тэдний зарим нь намаа юу ажлаа юу гэсэн салаа замын эхэнд тулж, сонгуульд санал өгөхөөс ч хэцүүхэн байдалд оржээ. Эргэлзэж тээнэгэлзсэний эцэст тэд сонголтоо хийх нь тодорхой. Урьдчилсан байдлаар нийслэлийн МАХН нэлээд хэдэн тэргүүлэгчдээ алдах нь дамжиггүй боллоо.     

Үзэл бодлыг нь үгүй хийж чадахгүй ч төрийн алба идээ бээрээсээ алсуур ч гэлээ, бага ч атугай цэвэршихнэ. Мөнөөх ядуусын хувьд амьдралын төлөө зүтгэдэггүй, арчаагүй залхуу ч гэлээ тусламжийн будааг баян Дондогийнд бус танайд өгөх эхний алхам үүгээр тавигдах нь гэж найдъя.

Сонгуулиас ч хэцүү сонголтын дүн хэрхэх бол?

Чаг чаг

ХIХ хорооныхон найман жил цахилгаангүй байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ХIХ хорооны оршин суугчид 2001 оноос эхлэн цахилгаангүй амьдарч байгаа аж. Тус дүүрэгт нэр дэвшсэн УИХ-ын гишүүд болоод, орон нутгийн сонгуульд өрсөлдөгчид "Намайг дэмжвэл энэ зундаа, намартаа багтаан цахилгаантай болгочихно" гэсэн сайхан мэдээ дуулгасаар ийнхүү олон өвлийг элээжээ. Уг нь оршин суугчдад нийслэлийн Газрын албаныхан 2000 оноос газрын зөвшөөрөл олгож эхэлсэн. Тэр үеэс иргэд гэрэлтэй болох арга хайн холбогдох бүхий л газраар явсан ч үр дүнд хүрээгүй гэнэ.

Одоо тус газарт ажилгүй, сургуульгүй иргэд, хүүхдүүд л амьдардаг болсон. Мөн гэрэл цахилгаангүй учраас тус хороонд дээрмийн хэрэг ч өсчээ. Тиймээс холбогдох газрууд яаралтай арга хэмжээ авч, ХIХ хороонд амьдарч байгаа өрхүүдэд цахилгаан тавихыг иргэд нь хүсч байна. 

Thursday, November 27, 2008

Нийтийн захиргаа

Төрийн захиргаа юу, нийтийн захиргаа юу?

Төрийн захиргаа


Төрийн захиргаа гэдэг ойлголт нь “төр төвтэй” захиргааг хэлдэг бөгөөд манай

оронд энэхүү ойлголт одооч ард түмэний толгойд эргэлдсээр байна.”Яагаад

гэдэг асуулт гарч ирнэ?” миний бодлоор арван хэдэн жилийн өмнө хүмүүсийн

хийх ёстой зүйлсийг нь төр хийж төр боловсоруулдаг байсан болхоор тийм

ойлголт одоо ч байгаа болов уу.

Нийтийн захиргаа

Харин нийтийн захиргаа гэдэг нь “иргэн төвтэй” иргэдэд хөтөлбөр бэлдэж

тэрийгээ хэрэгжүүлдэг захиргааг нийтийн захиргаа гэнэ. Нийтийн захиргаа

бол захиргаадалттын нэг төрөл.

Асуудал

Аль ч оронд төрийн байгууллагууд нь ард

түмний татвараас бүрдсэн нийтийн өмчинд тулгуурлан үйл ажиллагаагаа

явуулдаг салбар бөгөөд олон оронд энэ салбарыг нийтийн салбар,нийтийн

байгуулга ба захиргаа гэж ойлгодог. Харин монголд эсрэгээрээ төрийн

байгуулга нь зөвхөн төрд хамаатай төрд үйлчилдэг. Харин нийтийн байгуулга

гэхээр төрийн бус байгуулгыг ойлгоод байдаг. “Энэ нь их ташуу ойлголт юм.

Төрийн бус байгуулага нь хэсэг бүлэг хүмүүсийн итгэл үнэмшэлээрэй эвлэлдэн

нийлсэн гишүүдийнхээ болон олон нийтийг хамарсан үйл хэрэгийн төлөө үйл

ажиллагаа явуулдаг байгууллагыг хэлдэг юм”. Учир нь бид төрийг олон нийтээс

тусгаарлан ойлгодог. Учир нь монголчууд эрт дээр үеээс төрөө дээдлэн төр бол

дээд тэнгэрээс гаралтай ард түмэнээсээ тусдаа ойлгодог зүйл мэт тахин шүтсээр

ирсэн. Энэ ойлголт нь үеээс үед дамжин иржээ.Одоо ч гэсэн энэхүү ойлголт нь

ард түмний дунд байгаа нь төрийн захиргааны дээрээс доош буудаг босоо

төвлөрсөн бюрократ тогтолцоо нь захиргааг нийгмийн хөгжлөө мэдэрдэггүй

өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлдэггүй,хүнд сурталдаа дарагдсан хамаатан

саднаа харсан,аливаа асуудлыг захиран тушаах аргаар шийдэхээс өөр

чадваргүй болгон хувиргаад байна. Өнөөдөр бюрократ тогтолцоо нь төрийн

захиргааны бахархах давуу тал биш харин ул үндсээр нь өөрчилбөл зохих сул

тал болоод байна. Төр ба иргэний түншлэлийн харьцаа алдагдсанаар төрийн

байгууллагууд ард иргэдээсээ тусгаарлагдан тэдний хяналтаас гарч эрх

мэдлийг өөртөө төвлөрүүлж эхэлдэг.

Эрх мэдэл ихсэх тусам нийгмийн амьдралд төрийн оролцоо ихсэж бүгдийг

зохицуулах гэж оролддог. Жишээлбэл : “Алтан овооны наадамд 190 сая төгрөг

хувиарлаж байх”. Төрийн зохицуулалт нь хорих, цагдах, хянах, торгох, шийтгэх

зарчимаар хэрэгжиж байгаа нь хуулийн нэрийг барин иргэдийн эрхийг зөрчин

хүчирхийлэж байгаа юм. Ингэж төрд эрх мэдэл төвлөрөх тусам ард иргэд

өөрсдийн амьдралыг өөрөө зохицуулах, өөрөө өөрийнхөө төлөө үүрэх

хариуцлагаа алдаж эхэлдэг. Төрд эрх мэдэл нэмэгдэх тусам хувь хүний эрх

чөлөө хязгаарлагдаж эхэлдэг бөгөөд төр данхайн төрийн үйл ажилгаа сайжирч

байгаа юм шиг харагдах боловч татварын мөнгийг идэгчид ихсэнэ. Жишээбэл :

Арслангууд олзоо идэхдээ эхлээд хамгийн хүчтэй удирдагч нь иднэ дараа нь

тэр омогт байгаа арслангууд иднэ харин сүүлд нь сэгээр хооллогчид адаг сүүлд

нь өт хорхойнууд идэж дуусгадагтай яг адил юм”. Тийм учраас ардчилалыг

шинээр байгуулж буй орнуудын өмнө тулгарч буй байгаа хамгийн том асуудал

энэ болоод байна. “Иргэн төвт нийгмийг цогцлуулхын тулд дээр дурьдсан

зүйлсээс татгалзан, оюун ухаандаа бодон явбаас төрийн захиргааг нийтийн

захиргаар үү хөрвүүлж шинэтгэлийг зөв гольдролоор нь хөгжүүлж иргэн төвт

ардчилсан нийгмийн оргилд хүрэх болноо”гэж хэлбэл хүмүүс сайн ойлгож

магадгүй. Хэрвээ ингэж ойлгож чадах юм бол нийтийн захиргааг хууль эрхзүйн

төдийгүй улс төр, менежмент мэргэжлийн талаас нь ойлгох боломж нээгдэнэ.

Нийтийн захиргаа нь үр дүн, үр ашигтай ажиллахын төлөө үйл ажиллагаа

явуулдаг бөгөөд татвар төлөгчидийн мөнгийг хамгийн үр ашигтай , үр дүн

бага зардлаар ихийг бүтээхийн төлөө ажилдаг. Тэгэж чадахгүй бол захиргааны

оршин тогтнох утга агуулга алдагдана. Иймээс ард иргэд төрийн захиргааг төрд

хамааралтай биш харин олон нийтэд хамааралтай, нийтийн байгууллага гэж

хандах юм бол төрийг шүтэх үзэл төрийг хянах үзэл болж хувирна. Ард иргэд

аль болох төрийн үйл ажилгаанд оролцож, төртэй түншлэн ажиллаж чадваас

төр төвтэй биш Иргэн төвтэй биднээс хамааралтай, бидний хараат захиргаа

болж Нийтийн захиргаа хэмээх нэршлийн утга агуулга амьдралд хэрэгжинэ.

Monday, November 24, 2008

Denzel Washington



Зөндөө олон кинонд дүр бүтээсэн.1989 онд туслах дүрээр Оскар авч байсан ч, хамгийн хүндэт шагнал болох шилдэг эрэгтэй дүрээр авч чадаагүй л байлаа..Харин 2001 онд хүн болгоны аваад байдаггүйг " Дадлагын өдөр" хэмээх киноны бохир цагдаагийн дүрээр авч чадсааан..Ингэснээр энэ номинацаар Оскар хүртэж байгаа 2 дахь өнгөт арьстан болсон нь ямар их зүйлд хүрсэн харагддаг.Бүтээж байгаа дүрүүдэд ихэнхдээ чанга хатуу эрсийн дүрийг гаргадаг энэ нь ч өөрт нь сайн зохицдог. Нэг тийм түгшүүртэй байдал бүүр ч сайн зохицно....Мөрдөгч цагдаа гэсэн дүрүүдэд сайн даа.